alim.mn | 2024.12.28
Т.Махбал эмэгтэй ажилтандаа “дарга нь амралтыг нь тэмдэглэж өгье” гэснээр хүний аминд хүрсэн ЗТХЯ-ны дарга нарын архидалт эхэлжээ

Өнгөрсөн 2016-2020 оны хугацаанд төрийн албанд гарсан хамгийн ноцтой эрүүгийн хэргийн нэг нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Т.Махбал Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг зэрлэгээр зодож хөнөөсөн явдал юм. Энэ хэрэг архидаж огт болохгүй газар болох төрийн яаманд архидан согтуурсанаас үүдэлтэй.  Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 8-р сарын 9-ний өдөр 17 цагийн орчимд Авто замын бодлогын дарга Э.Энхбат Махбалын өрөөнд орж ирэн “Миний албаны машин дугаар явдаггүй өдөр, хоёулаа хамт явах уу” гэжээ. Харин Махбал  “Д.Цэцэгмаа  амарсан боловч түр ажлын хэсэгт орж ажиллаж байгаа юм. Амралтыг нь тэмдэглээд 100 грамм уучихаад  явъя” гэхэд зөвшөөрсөн. Өмнө нь наадмын дараа мэргэжилтэн Д.Цэцэгмаа амралтаа аваад өрөөндөө бусдыгаа цуглуулаад бас даргаа урихад нь “завгүй байна, уучлаарай” гэжээ. Ингээд эмэгтэй хүний урилгаас татгалзсан “гэмээ” цайруулахаар өрөөндөө дууджээ. Яамны газрын хоёр дарга тусгайлан амралтыг нь тэмдэглэсэн гэхээр ихээхэн нэр хүндтэй ажилтан эмэгтэй бололтой.  Яамы албан өрөөнүүд өрөө өрөөгөөрөө дамжин дажин ордог зохион байгуулалттай гэнэ. Д.Цэцэгмаа ч ирж мөн мэргэжилтэн Ч.Ганбаяр нэмэгджээ. Хоёр дарга, хоёр мэргэжилтэн давхар хаалгаа түгжээд Махбалын хөргөгчнөөсөө гарсан коньяакыг шимэн амралтаа ярилцжээ. Тухайн үед олон хоног үргэлжилсэн усан бороогоор улс, орон нутгийн чанартай олон зам сүйдсэн байхад яамныхан ажиллах бус харин уух завтай байсан аж. Даргыг нэг харахад  Төмөр замын газрын мэргжилтэн Б.Лхагвасүрэн шагайжээ. Тэрээр мөн л нилээд халамцуу байсан агаад “би маргааш амралтаа авах гэж байгаа” гэжээ. Дарга Р.Артурыг нь асуухад “эхнэртэйгээ болзохоор явсан” гэсэн байна. Уулт үргэлжилж удалгүй талийгаач инээсэн байдалтай орж иржээ. Араас нь “романтик” дарга Б.Артур орж ирсэнээр нийтдээ долуулаа болж “найр хавтгайрсан”.  Ихэнхи нь архиндаа согтон “орж гарч” байсан нь “нэг мэдэхэд”, “нэг харахад” гэх мэт мэдүүлгээс нь харагддаг. Д.Ццэгмаа нь “нэг мэдэхэд Артур дарга ороод ирсэн” гэжээ. Энэ үед  Махбал руу яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ утсаар ярьж “Архангай аймгийн Цэнхэрийн рашаанд амарсан” гэжээ.  Дарга нар ууж байгааг яамны төрийн тусгай хамгаалалтынхан мэдсэн Оройн 21 цагийн үед арайхийн өндөрлөх тийшээ хандаж Махбал салхилахаар гарчээ. Араас нь Б.Лхагвасүрэн, талийгаач хоёр зэрэгцээд шахуу гараад иржээ. Талийгаач тамхи өгөөд татахгүй гэсэнд ам руу чихэх гэж дайрсан гэнэ. Бүр заамдаж авахад нь “төрийн тусгай хамгаалалтынханыг дуудлаа шүү” гэж айлгах гэжээ. Заамдалтаас мултарч яам руугаа араас нь өшиглөсөн гэнэ. Ингээд зодоон эхэлсэн гэж мэдүүлжээ. Зодооныг харсан хүмүүс нь Махбалын жолооч Доржпүрэв, Артурын жолооч Олзод нар байжээ. Жолооч Доржпүрэв талийгаачийг агсарч байхыг сонссон гэж мэдүүлжээ. Эхэлж 2-3 удаа цохисон гэнэ. Цохих үед хажууд нь Б.Лхагвасүрэн эр зориг гарган “Махбал даргыг яагаад цохиж байгаа юм бэ, оронд нь намайг зод” гээд бас цохиулж унажээ. Ингээд ахин дарга руу нь дайрахад жолооч нь хамгаалах гэж гүйж очоод нэгнийх нь хөлөнд бүдэрч унажээ. Унаад хавирга руугаа өшиглүүлэн амьсгал авч чадахгүй болсонд машины зогсоол руугаа зугтжээ. Артурын жолооч зодооныг харсан ч өмнөх жилийн Автотээврийн үндэсний төвийн шинэ жилээр хөлөө хугалж байсан гашуун түүхээ санаад очиж салгаагүй гэнэ. Талийгаач дээшээ харан унасанд  Түүний Махбалын жолооч цээжнээс нь, Артурын жолооч хөлнөөс нь өргөж сандал дээр тавьжээ. Энэ үед төрийн тусгай хамгаалалтын цагдаа түргэн дуудсан байна. Махбалын жолооч даргынхаа өрөөнд орж ууж байсан Цэцэгмаа нарыг тараажээ. Тэгээд албаны бус хувийн машинаараа даргыгаа гэрт хүргэж өгчээ. Зам зуурт Махбал руу Цэцэгмаа, Ганбаяр нараас гадна тэр орой  фитнесээр хичээллэж байсан гэх сайд “сахал” Ж.Бат-Эрдэнэ залгасан. Эцэст нь цагдаагаас залгаж дуудаад яаман дээр ирээд саатуулагджээ. Мөрдөн байцаалтын үер яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын зам тээврийн хөгжлийн хэлтсийн дарга С.Дорждагва нар үгсэн хуйвалдаж талийгаачийн албан тушаалыг авах гэсэн гэх нөхцөл байдал илэрсэн. Хэрэг явдал 2018 оны эхээр болжээ. Тэд Төрийн албаны зөвлөл рүү ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж өгөхийг хүсэж өөрт нь хэлэлгүйгээр албан бичиг хүргүүлсэн байдаг. Ингээд яамнаас сонгон шалгаруулалтад оруулахаар Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын зам тээврийн хөгжлийн хэлтсийн дарга С.Дорждагва, мэргэжилтэн Баярмаа нарын нэрийг холбогдох материалын хамт явуулжээ. Баримт бичгийг Б.Махбал боловсруулж ажлын байранд тавигдах шаардлагын мэргэжил хэсэгт эрх зүйч, эдийн засагч гэж байсныг өөрчилж зөвхөн С.Дорждагвын өөрийнх нь эзэмшсэн төрийн удирдлага гэсэн мэргэжлийг нэмж тохируулан засварласан байдаг. Төрийн албаны шалгалтад заавал хоёр хүн оруулах ёстой байдаг болохоор С.Дорждагвын хамт түүний нэг нутгийн ойр дотны найз Баярмааг оруулсан. Гэсэн ч тэрээр шалгалтад орохын өмнө сайн дураар нэрээр татжээ. Энэ өөрийх нь орон тоон дээр сонгож шалгаруулалт зарлагдсаныг талийгаач шалгалт авах өдөр л мэдсэн гэдэг.  Хэрэг гарсан 2018 оны 8-р сар нь улс орны хэмжээнд зам тээврийн салбарын хүндрэлийн үе байсан. Наадмын дараагаас эхэлсэн үргэлжилсэн бороогоор олон зам, гүүр эвдэрч гэмтсэн. Гэтэл энэ үед цаг наргүй ажиллаж байх ёстой ЗТХЯ-ных нь сайд нь фитнесдсэн, ТНБД нь рашаанд амарсан, дэд сайд нь жиргэсэн, газрын дарга нар нь архидан нэгнийгээ хөнөөсөн байдалтай байсан нь төрийн алба бүрэн дампуурсаны нэгэн жишээ болж үлдсэн.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
150.129.140.62
Ж.Бат-эрдэнэ ичихгүй УИХ-ын гишүүн болоо биздээ,Булганыхан арай юу,ийм малыг сонгож л байдаг.
Төстэй мэдээ