Орос-Монголын радио телевизийн уран бүтээлчдийн уламжлалт хамтын ажиллагаа сэргэнэ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Агваандашийн Бүрэнбаатар болон шинээр томилогдоод удаагүй байгаа МҮОНТ-ийн захирал Р. Тулга, МҮОНР-ийн захирал Т. Бямбатогтох нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад оросын талаас ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, соёлын атташе Ольга Викторовна Шалимова, атташе Надежда Юрьевна Латышева нар байлцав.
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад монголын телевизийн салбараас ийм олон хүний бүрэлдэхүүнтэй бараалхаж буй нь Орос-Монголын соёлын харилцааны сүүлийн 30 жилийн түүхэнд болж буй анхны тохиолдол юм. Тиймээс ч И.К.Азизов томилогдоод удаагүй захирал А.Бүрэнбаатарт амжилт хүсээд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа санал санаачилгуудыг нь өндрөөр үнэлж, бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Нэн ялангуяа, 2014 оноос зогссон Оросын дуу хоолой радиогийн Монгол хэлний редакцийн үйл ажиллагааг сэргээн байгуулах тал дээр онцгой анхаарч туслах хүсэлт тавьсныг хүлээж авлаа.
Элчин сайд МҮОНРТ-ийн шинэ удирдлагын төлөөллийг хүлээн авч, амны хаалтгүйгээр хоёр цаг шахам нөхөрсөг дулаан яриа хөөрөө өрнүүлсэн нь цар тахлын үеийг амжилттай гэтэлж буйг илтгэсэн сайхан үйл явдал байлаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.21.193
дөрөвхөн хүн очсон байхад ийм олон бүрэлдэхүүнтэй гэнэ үү, за даа тэгээд ч энэ хоцрогдсон дэлхийн шившиг болж бгаа оростой хамтарч ажиллах хэрэггүй
BiAvelt
2 жилийн өмнө
46.161.11.2
https://bestadalafil.com/ - Cialis Farmacia Canada Online Pocoon <a href="https://bestadalafil.com/">cialis reviews</a> Tracha Sfgpum https://bestadalafil.com/ - Cialis
Waragesee
2 жилийн өмнө
37.139.53.10
To compare the mean ERG amplitudes between groups, a linear regression model was fit where the outcome was the measurement and the predictors in the model were the group indicators, and pairwise comparisons between the groups were performed <a href=http://bestcialis20mg.com/>buy cialis daily online</a>
Төстэй мэдээ