Хотын дарга нар 2020 онд 2 тэрбумаар тавилгаа шинэчилнэ
Нийслэлийн төсөв нэг их наядаар хэмжигдэж, Хотын дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Халуун зунаар "Эрдэнэт" хивсийг бөөндөн авчирч, давхруудаа өвч битүү дэвссэн. Зөвхөн бинзений жилийн зардал 500 сая төгрөг хүрдэг гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн. Гэтэл 2016-2019 онд дарга нар том жийп, суудлын тэрэг олноор худалдаж авсан юм. Гэтэл 2020 оны төсөвт дарга нарын машиныг шинэчлэхэд зориулж 500 сая төгрөгөөр батлан орж иржээ. Мөн дарга өрөөний тавилга солих, эд хогшлыг шинэчлэх зардал гэж 2 тэрбум төгрөг тусгажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ