alim.mn | 2025.06.09
Захирал, багштай архидсан ижил хүйстэн залуу 14 настай хүүг зочид буудалд барьцаалсан хэрэг Хэнтийд гарчээ

Ийм ноцтой хэрэг хөл хорио тогтоосон үед буюу 2020 оны 12-р сарын 12-нд Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 5-р багийн нутагт байрлах “Тулга” үйлчилгээний төвд болжээ. Тус төвд банк, зоогийн газар, караоке, галбиржуулах клуб, зочид буудал ажилладаг олны хөлийн газар гэнэ. Гэхдээ хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь зогссон ч төвийг эзэмшдэг “Их баян бүрд” компанийн захирал А нь цэцэг услах нэрээр оройн 20 цагийн орчим иржээ. Галбиржуулах клубын багш О мөн Отгонбаатар нар ч мөн ирсэн. Цэцгээ усалж дуусаад хөзөр тоглоход галбиржуулах төвийн багш гэрээсээ “Эдэн” архи авчирч уух санал гаргахад бусад нь уухайн тас дэмжжээ. Ингээд дуудлагын таксигаар харвасан сум мэт явж архийг авчирав. Уултанд зочид буудалд түр амьдарч байсан бармен Н нэгджээ. Тэрээр үдшийн 23 цагийн үед гэнэт алга болсоноор энэ хэрэг эхэлжээ. Мөн цагийн үед 14 настай хүүг эцэг эх нь гүйлгээ хийлгэхээр “Тулга” төвийн Хаанбанкны АТМ руу ганцаарангийн явуулсанд барментэй халз таарчээ. Хүн араас нь дагахад айсан хүү зугтсан ч баригджээ. Залуу гар утсыг нь булаан авч “ална шүү” хэмээн айлгаж зочид буудал руу хүчээр чиржээ. Замдаа хүүг үнсэж “хайраа” гэж дууджээ. “Дотогшоо ороод огт дуугарч болохгүй, манай ажлынхан байгаа, үгнээс зөрөх юм бол шууд ална” гэж айлгаж өрөөнд оруулжээ. Утсыг нь гудсан дор хийхийг хүү харж амжжээ. Энэ үед хаалга тогшсонд залуу гарч явсан агаад үүнийг нь ашиглан утсаа авч аав руугаа залгаад “намайг Тулгад хүн барьцаалаад байна” гэж хэлж амжжээ. Эцэг эх нь маш хурднаар цагдаатай иржээ. Үйлчилгээний төвийн гадна хаалгыг цохих чимээнээр хүү өрөөний цонхыг онгойлгон утасны гэрлээрээ дохиж мэдэгдсэн байна. Энэ үед дотор найрлагсад аймшигт хэрэгт гараад байгааг мэдээгүй, зарим нь бүр муудаад унасан байжээ. Барьцаалагч гадна талын хаалгаа тайлахгүй байсанд цагдаа нар хүү байрлаж байсан цонх руу олс шиджээ. Хүү олсны үзүүрийг пааранд уяад доошоо уншуулан буусан нь адал явдалт кинонд гардаг шиг үйл явдал болсон. Цагдаа гэнэт ирсэнд цочирдсон барьцаалагч зүгээр л хараад зогсож байсан гэнэ. Хүүг буумагц олсыг дээшээ татаж авсан. Цагдаа нар буудалд орж ирэхэд төвийн захирал, галжиржуулах урлагийн багш хоёр бараг тасарсан байсан агаад барьцаалагч зугтан алга болжээ. Гэсэн ч дараа нь баригдсан.  Тэрээр ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагатай байжээ. Цагдаа нар ердөө нэгхэн удаа учирсан гэх хамтрагчийг нь олж тогтоожээ. Тэрээр “манай Хэнтийд ийм хүмүүс цөөн, харин хотод олон байдаг, тэр актив талдаа” гэжээ. Хэрэг явдал “Тулга” төвийнхөн хөл хорионы дэглэм зөрчин архидсанаас эхэлжээ. Барьцаагч ч “согтсоноос болж ийм хэрэг өдүүлсэн” гэсэн байна. Мөн хохирогчийн эцэг эх нь үдэш оройн цагаар хүүхдээ ганцаарангийн явуулсан нь ч нөлөөсөн. Шүүх Хэнтийн барьцаалагчийг зургаан жил хорих ялаар шийтгэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ