Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь Ээвийн голын гүүр Говь-Алтай,-Ховд,-Баян-Өлгий аймгийг холбосон гол замд тооцогддог байна. Гэвч тус гүүр үерийн усанд хөл багана нь нураад зургаан жилийн нүүр үзлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаа тус гүүрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий компани барьж байгуулсан юм байна. Энэ талаар аймгийн удирдлагуудад хандахад "Барьсан компанийн баталгаат хугацаа нь дуусаагүй учир, акт тавьж шинээр засвар хийх боломжгүй" гэх хариултыг өгдөг гэж нутгийн иргэд хэлж байна.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсандаа " Энэ гүүрийг 2001 онд Говь-Алтай аймгийн АЗЗА компани барьсан. Говь-Алтай-Дарви чиглэлийн замыг ч Хятадын компани концессоор барьж ашиглалтад оруулсан" хэмээн тайлбар хийжээ.
/Зургийг Nyamdorj Dambiinyam хаягаас ашиглав/