2020 онд байгуулагдсан “Лобре констракшн” нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны зүүн талд оффисын зориулалттай 13 давхар барилгын ажил гүйцэтгэхээр 2020 оны 6 сарын 08-ны өдөр карказ угсралтын гэрээ байгуулаа ажилдаа оржээ. д, 2020 оны 6 сарын 10-ны өдөр барилгын ажил эхэлжээ сэн. Тухайн барилга нь 2 давхар хүртэл баригдсан байсан. 2020 оны 11 сарын 10-ны өдөр компанийн арматурчин ажилтай Ч.С- нь баригдаж байгаа барилгын 10 давхараас унаж нас барсан. Энэ тухайд компанийн захирал нь “Осол болдог өдөр бол барилга дээр байгаагүй. ...Ажилчдыг ажилд гаргаж, ямар ажил хийлгэх талаар би амаар зөвлөгөө хийдэг. Би бол өөрөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтанд хамрагдсан зүйл байхгүй. Тухайн үед мөнгө санхүүгийн боломж байхгүй, ажил зогсож байсан болохоор оосорлогч мэргэжилтэй хүн ажиллуулж чадаагүй нь миний буруу” гэж хөдөлмөр хамгаалллын журам зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ. Харин хохирогчийн ар гэийнхэн нь “... ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь бид хохиролд 49 мкв 2 өрөө байр авахаар болсон. Цайз захын хажууд баригдаж байгаа байр юм” гэсэн байна.