Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ахмадын нэг сая төгрөгийн ваучерын асуудлаар мэдээлэл хийлээ. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар уул уурхайн баялгаас 228.574 ахмад настны 6 сая хүртэлх зээлийг тэглэх, 2021.5.21-нээс нэг сая төгрөг хүрэхгүй зээлтэй 43.892 ахмад настан, тэтгэврийн зээлгүй 194.101 ахмадуудад 216 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.
2021 оны тавдугаар сард үнэт цаас тарааж, тавдугаар сарын 21-нээс үнэт цаасаар аль ч банкнаас мөнгө болгон авахаар зохицуулсан.
Гэтэл гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НДС-тай хамтран тендергүйгээр 592 сая төгрөг завшиж, залилан хийлээ. Ахмадын нэр барьсан ваучер хэвлэх нэртэй 592 сая төгрөгийн дээрмийг эрс эсэргүүцэж байна.
Засгийн газраас Б.Батцэцэг сайдыг огцруулж, 592 сая төгрөгийг улсын төсөвт тушаалгаж, баримтыг нийтэд мэдээлэхийг шаардаж байна. Мөн богино хугацаанд “Эрдэнэс Монгол”ХХК-ийн охин компани “Эрдэнэс силвер ресурс” ХХК үр дүнтэй ажиллаж, Монгол хүн баялгаа өөртөө наах боломж байгааг нотоллоо. Тэгвэл Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Монгол хөшөөт том уурхайн ашиг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хонжоо болсоор байна гэв.