alim.mn | 2024.12.22
Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явуулахаар төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын Захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр (2021.05.25) нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцсан.

"30 КМ ОРЧИМ ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ БУЮУ LRT ЯВАХААР ТӨЛӨВЛӨСӨН"

Энэ үеэр Хотын захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явуулахаар төлөвлөж байна. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаж, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” хэмээн онцолжээ.

Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-иос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн. Мөн түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахаар болов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ