Орос сайд авлигын 1 тэрбум рублиэрээ “хулхи” урлагийн бүтээл худалдаж авчээ
Москва мужийн Санхүүгийн сайдаар ажиллаж байсан Алексей Куцнецовыг 14 тэрбум рублийн авилгалын хэрэгт нь 14 жилийн хорих ял оноосон. Экс сайд авилгалын мөнгийнхөө нэг тэрбумээр нь баруун Европын болон Оросын уран зураачдын 117 ширхэг уран зураг, урлагийн бүтээл худалдан авчээ. Хуулийнхан экс сайдын тансаг хаусаас бүх урлагийн бүтээлийг худалдан авч шинжилгээ хийжээ. Гэтэл шинжилгээнд оруулсан эхний 54 бүтээлийн 14 нь хуурамч болох нь тогтоогджээ. Цаашид ч олон “хулхи” уран зураг гарч ирэх магадлалтай гэнэ. Ийнхүү сайд асан авилгалын мөнгөөрөө хуурамч урлагийн бүтээл худалдан авч залилуулсан нь тодорхой болжээ. Сайдын цуглуулгаас гарсан жинхэнэ уран зургийг музейд шилжүүлэх гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ