alim.mn | 2024.12.22
Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Би ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгье” гэжээ
Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. Түүнийг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгаас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр БНСУ руу эмчлүүлэхээр авч явсан билээ. Тус улсад очиж эмчилгээ эхлүүлснээс хойш ухаан ороогүй тул, нарийн дүрс оношилгоо хийлгэх боломжгүй байсан бөгөөд сар гаруйн эмчилгээний үр дүнд ухаан орсон боловч бие нь хүнд хэвээр байгаа билээ.
 
Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд  МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Тэгвэл Н.Түвшинбаяр нь “Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье” гэдгээ мэдэгджээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар Live TV-д өгсөн ярилцлагдаа дурьдсан юм.
 
Сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
103.212.119.141
Odoo uyangiin halil pizzda gej, Tur zasag n odoo uilna lallar
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.111
Жонхуугиин боовны үс зайлж үз
Энэ хүншоронд заавал орох ёстой шүү.
3 жилийн өмнө
64.119.21.157
Зочин
Төстэй мэдээ