alim.mn | 2024.12.22
ЗГ, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгон нэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл сард олгох цалинг 1.5 сая төгрөг болгож нэмжээ. 

Түүнчлэн цаашид тамирчинд 1.2 сая төгрөг, дасгалжуулагчид 1.5 сая төгрөг хүртэл нэмэхээр болжээ. Шаардагдах төсвийг Биеийн тамир спортын хороо 2021 оны батлагдсан төсвөөс гаргаад явах боломжтой гэж үзжээ. 

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх албан ёсны шийдвэр гарлаа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.179.26.4
Энэний оронд хүний амь аврагч эмчийн цалинг нэмээч
Төстэй мэдээ