alim.mn | 2025.06.09
Гадаадад аялах мөнгөгүй кубачуудыг Монголд аялуулахаар 50 сая төгрөгийн гэр нийлүүлэх тендер зарлажээ

БОАЖЯ ээлжит гайхшруулсан тендерээ зарлажээ. Энэ удаад Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу Монгол орныг гадаадад сурталчилах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх “үндэслэлээр” манай улсад ирэх гадаадыг жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор бүтэн сийлбэртэй монгол гэр нийлүүлэх 50 сая төгрөгийн тендер зарлажээ. Гэрийг арлын Куба улс руу илгээх аж. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорио мөд тавигдах итгэлээр “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг зарчмаар ажиллаж эхэлжээ. Гэтэл Монголд ирэх жуулчдын тоог нэмэх зорилготой гэр нь мөнгөтэй Америкт бус харин мөнгөгүй Кубад “ажиллах” юм. Тус улс коммунист засаглалаасаа саяхан салсан. Зах зээлийн нийгэм ороод удаагүй, хүн амын цөөхөн хэсэг нь л гадаад паспорттой болж чадсан. Эдийн засгийн хөгжил нь дорой, хүн амын орлого нь 1990-ээд оны Монголын түвшинд буюу иргэдийн сарын дундаж цалин нь 40-50 доллар хүрэхтэй үгүйтэй байна. Нөгөөтэйгүүр хүн амын бараг дийлэнхи хувь нь Америкт цагаачилах хүсэлтэй агаад иргэдийх нь хуримтлуулсан мөнгө энэ улсад хүргэх усан онгоцны тийзийн төлбөрт арай чүү хүрэхээс Монголд аялах, манайд орлого оруулах хэмжээний мөнгөн хуримтлал хүмүүсд нь үүсээгүй. Ерөнхийдөө кубачууд нь гадаадад аялах хэмжээний хөрөнгө, боломжтой болсон европ, япон, амеркчуудын түвшинд хүртэл олон жил хэрэгтэй нь ойлгомжтой. Хэрвээ Америкт суугаа ЭСЯ энэ ажлыг хийсэн бол цар тахлын дараа аялал жуулчлалын хөл хорио тавигдахад манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх байлаа. Ийнхүү БОАЖЯ “байгаа” оноогүй ажилдаа татвар төлөгчдийн 50 сая төгрөгийг үрэх гэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ