alim.mn | 2024.12.22
Олимпийн аврага Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Олон улсын олимпын хороо(ОУОХ)-ноос Монголын Үндэсний Олимпын хороо(МҮОХ)-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлжээ.
 
Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр хуралдаж, Олимпын харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болгосон байна.
 
Эргэн сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм. Улмаар тавдугаар сарын 20-ноос түүнийг суллаж, холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ оркийг түтгэлжүүлэх бус халах ёстой шүү.
3 жилийн өмнө
64.119.21.157
Зочин
Энэ оркийг түтгэлжүүлэх бус халах ёстой шүү.
3 жилийн өмнө
64.119.21.157
Зочин
Зочин
3 жилийн өмнө
172.58.207.245
Holduu ork
Төстэй мэдээ