Тус тендерийн техникийн тодорхойлолтонд дотор болон гадна засал гадаргууд хэрэглэх дотор болон гадна гантиг гэж заажээ. Мөн шатны гишгүүрт хэрэглэх аж. Цонхны тавцанд арай даруухнаар нь хиймэл гантиг хийхээр шийдсэн байна. Энэ тендерийн өртөг нь 166 сая төгрөг агаад дотоод болон гадна тохижилтонд зориулан өндөр үнэтэй гантиг худалдан авахаар төсөвлөсөн байна. Засгийн газрын тогтоолоор цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед энэ мэт тансаглалыг хориглосон. Гэхдээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн гэдгээрээ түрий барьдаг УБТЗ ганц тогтоол зэрэг захирагдалгүй олон жил том “толгойлж” ирсэн. Энэ удаад ч байраа гялалзуулж гантигжуулахад олон арван сая төгрөгийг үрж байна. Гэтэл төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, техник технологийн шинэчлэл гээд үй түмэн асуудал шийдэл, санхүүжилтээ хүлээн овоорсоор байгаа билээ.