alim.mn | 2025.06.09
Дарханы биеэ үнэлэгчдийн “босс” Анугаас 6-10 сая төгрөг зээлээд биеэ үнэлж өрөө төлдөг бүсгүйчүүдийн ТУХАЙ ...

Дарханд биеэ үнэлэлтийг зохион байгуулалттайгаар буюу орон байраар хангаж, холбоо мэдээллийн болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн хэргийг цагдаа нар илрүүлжээ. Биеэ үнэлэгчдийн “босс” нь Ану эгч, Шонхоо ах гэх гэр бүлийн хоёр агаад тэд сарын 700 төгрөгний цалинтайгаар жолооч Мөнх-Эрдэнийг  ажиллуулж бүсгүйчүүдийг үйлчлүүлэгчидэд хүргэж өгдөг байжээ.  Орон байрны хувьд Дархан сумын 14-р багийн нутагт байрлах өөрсдийн эзэмшлийн хувийн орон сууцанд биеэ үнэлэхээр ирсэн бүсгүйдийг байрлуулж, орон байраар хангасан аж.  Хаусны 2-р давхарт нийтдээ 4-6 эмэгтэй сул өрөөг нь түрээслэн биеэ үнэлдэг. Байрны түрээсэнд хоногийн 10 мянга, хоолны мөнгөнд долоо хоногт 20 мянгөн төгрөг төлдөг. Үйлчлүүлэгч олох, тээвэрлэх, биеэ үнэлэх төлбөр, төлөх арга хэлбэр зэргийг бүгдийг Ану эгч тогтоожээ. Бүсгүйчүүдийн мэдүүлснээр цагийн 100, хоногийн 200 мянган төгрөгийн үнэлгээтэй “ажилладаг”.  Орлогын 70 хувийг тухайн бүсгүй, үлдсэн 30 хувийг Ану эгч авдаг. Хэрвээ нэг цагаар биеэ үнэлбэл орлогын мөнгөнөөсөө 35 мянгыг өгдөг байжээ. Үйлчлүүлэгч нар Ану эгчийн утсаар захиалга өгөхөд жолооч нь бүсгүйчүүдийг хүргэж өгдөг. Төлбөрийг дансаар хийх агаад хэрвээ бэлнээр өгвөл сонгогдоогүй бүсгүйчүүд эсвэл жолооч нь аваад “босс” нартаа аваачж өгдөг байжээ. Ану эгч орон байраар хангахаас гадна биеэ үнэлэгч нартаа мөнгө зээлүүлдэг  байсан аж. Зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулж бүр нотариатаар батлуулдаг. Их хэмжээгээр буюу 8-10 сая төгрөгийг хүүтэй зээлүүлж бүсгүйчүүд орлогын мөнгөнөөсөө суутгуулж төлдөг байсан гэнэ. Хоногоор биеэ үнэлбэл өөрийн хувь болох 165 мянган төгрөгөө өрнөөсөө суутгуулдаг.  Мөн бага хэмжээгээр ч мөнгө зээлүүлдэг. 100 мянган төгрөг зээлбэл 120 мянган болгож өгдөг. Ану эгчийнд “амьдардаг” бүх бүсгүйчүүд түүнд өртэй байсан гэнэ.  “Босс” ч тэднийг “сайн ажилла, өр ширээ дар” гэж шахдаг.  Гэхдээ зодож дарамталж байгаагүй нь тогтоогджээ. Мөрдөн байцаалтын явцад гэр бүлийн хоёр болон жолооч нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж тус бүрийг нь гурван жилийн хугацаагаар тэнсжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ