Яамны Төрийн нарийн бичгээр даргаар ажиллаж байгаад "доод" ажилтнаа сайдад өгөх мөнгөн аяга хурдан авчирсангүй гэж "шанаадаж" төрийн албанаас дуулиантай халагдсан Ц.Бат-Энх "Эрдэнэт үйлдвэр"-т хэдэн жил хурган дарга хийсэн. Одоо Эрдэнэтээс нэр дэвшинэ гээд элдэв ажил сэдэж яваа. Энх Эрдэнэтийн хөгжил ТББ байгуулж, морь уралдуулж, цүнх бэлэг тарааж Эрдэнэт хотоос салахаа болилоо. Уг нь Эрдэнэтээс нэр дэвшсэн Д.Дамба-Очир амьд мэнд УИХ-ын чуулгандаа сууж л яваа. Гэтэл "амьд байхад нь авгайг нь эргүүлж байгаа юм шиг" явдал болж, тойргийг нь нүдэн дээр нь дээрэмдэн, тордон усалж явна. Д.Дамба-Очир гишүүн үүнтэй аль хэдийн эвлэрч, Дундговь рүү явж байна. Ц.Бат-Энхийн төрсөн ах "Симба" Батаа 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Улсын нисдэг тэрэг унаж яваад үнэг буудах гэж унагаад улс төрөөс холдсон билээ. Харин дүү Ц.Бат-Энх ирэх 2020 онд нэр дэвшихээр бэлдэж байна. Шинэ жилийн үеэр Эрдэнэтэд 20000 мянган нүдний дусаалга тараана, 6000 мянгыг нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтан ажилчдад өгнө гэж ил цагаан зарлаж байна.