alim.mn | 2024.12.22
Э.Бат-Үүл: Бидэнд үл тоомсорлосон байдалтай хандаж байгааг зөвшөөрөхгүй, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, хуульчийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн албан бичгийн хариуны талаар өнөөдөр /2021.05.31/ олон нийтэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтыг хэрхэн шалгасан асуудлаар АН гомдол гаргасан боловч ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хохирогчгүй гэх үндэслэлээр тус хэргийг хаагаад буй юм.

Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "2020 оны 10 сараас эхлээд МАН сонгуулийн хуулийг зөрчиж ноцтой үйлдлүүд гаргасныг Нийслэлийн ардчилсан намаас баримтаар хавсаргаж гомдол мэдүүлсэн. Сонгогчдын хурууны хээгийн тэмдэглэгээг УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулиас авсан. Энэ мэт чухал хуулийн заалтыг авч өөрсдөдөө ашигтайгаар хууль баталж байгаад харамсч байна. Хоёр долоо хоногийн өмнө цахим санал хураалтыг хакердах үйл ажиллагаа явуулахаар МАН-ын зүгээс санал тавьсан иргэн бидэнд хандаж, хамтран мэдээлэл хийж байсан. Гэтэл тагнуул, цагдаа, прокурорын байгууллага асуудалд нухацтай хандсангүй. Тэр тусмаа гомдол гаргасан Нийслэлийн АН-д ямар ч хариу мэдэгдэлгүйгээр хэргийг хаасан. Хууль хяналтын байгууллага нийслэлийн АН-ыг дорд үзэж байна. Ийм байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс зургадугаар сарын 3-нд энэ хэргийг шалгахыг шаардаж эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. МАН-д үйлчилж байгаа хууль хяналтын байгууллагын хүмүүсийг явуулахыг шаардаж бид цуглана. Ингээд зогсохгүй Нийслэлийн АН-ын хорооны дэргэд энэ хэргийг тусгайлан шалгах хороог өөрсдийн хороог байгуулна. Бидэнд үл тоомсорлосон байдалтай хандаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол дараа, дараагийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.189.92
одоо бас яаана гэ энэ өвчин ихтэы байхад хэмаг хүмүүсиыг битгий тухтраад бай.дамаа эгэ архи уудаш хүмүүс чинь их хэцүү байна.
Зочин
3 жилийн өмнө
66.181.189.92
одоо бас яаана гэ энэ өвчин ихтэы байхад хэмаг хүмүүсиыг битгий тухтраад бай.дамаа эгэ архи уудаш хүмүүс чинь их хэцүү байна.
Зочин
3 жилийн өмнө
66.181.189.92
одоо бас яаана гэ энэ өвчин ихтэы байхад хэмаг хүмүүсиыг битгий тухтраад бай.дамаа эгэ архи уудаш хүмүүс чинь их хэцүү байна.
Төстэй мэдээ