Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд 10 тэрбум төгрөг төсөвлөснөөс 1 тэрбумаар нь ойн медаль хийлгэхэд зарцуулна
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. 10 тэрбум төгрөгийг зарцуулах тухай Соёлын сайд Ч.Номингийн баталсан тушаалд тусгасан томоохон дүнтэй ажлуудаас дурьдвал /төгрөгөөр/ :
- Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 400 сая
- 21 аймгийн брэнджүүлэх ажил- 1 тэрбум
- Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалан хийлгэх 1 тэрбум
- Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээх- 100 сая
- Ардын хувьсгал 100 жил телевизийн контентийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах- 300 сая
- Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад- 500 сая
- Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө, дурсгалуудыг сэргээх- 250 сая
- Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл хийх /УДЭТ-ын "Хаадын хаан" жүжиг/ - 200 сая
- Бүх ард түмний урлагийн их наадам- 500 сая
- Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ- 100 сая төгрөг
- Бусад арга хэмжээ- 1.2 тэрбум гэх мэтээр 10 тэрбум төгрөгийн задаргааг гаргасан сайд Ч.Номингийн тушаал 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.85.82
Энэ сайд медалиа хужаагаараа хийлгэх үү.мёдаль хүмүүст ямар хэрэг байгаа юм бэ Дээгүүрээ хуваагаад зүүчихээд биз.Тэгж байгаад УИХ.ын гишүүд нь шуудайлаад орон нутгаар танил тал ах дүүсдээ тараана
Төстэй мэдээ