Мисс Ч.Мичидмаагийн дүү Ч.Анун 2008 онд Монгол Улсыг төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан. 2003 онд нийслэлийн 23-р дунд сургуулийн орос англи хэлний анги, 2003-2005 онд Токиогийн "Олон Улсын бизнесийн сургууль", 2005 онд Японы "Риккио" их сургуулийн "Олон Улсын Аялал Жуучлалын"-ын ангид сурсан намтартай Ч.Анун одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн есдүгээр сард Ч.Анун Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ч.Сумъяабазарын Японд болсон хөрөнгө оруулалтын форумд оролцжээ. Таван өдөр томилолттой ажилласан энэ үеэр мисс Ч.Анун хоёр өдөр синхрон орчуулга хийгээд 18 сая 735 мянган төгрөг гаргуулан авчээ. Монголчуудын цалин бага, тэр тусмаа орчуулагчдын үнэлэмж сайнгүй. Гэтэл мисс Ч.Анун сайн сайд ахынхаа буянаар УУл уурхайн яаманд хэлтсийн даргаар ажиллаж, хоёр өдөр синхрон орчуулга хийгээд 18 сая 735 мянган төгрөг авсан нь Монголд байхгүй өндөр үнэ ханштай орчуулагч болжээ.