Монголын театр урлагийн хөөрхөн, сайхан тодотголтой бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Гануух буюу А.Ганчимэг яахын аргагүй мөн. Тэрээр өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 200 гаруй хүүхдүүдийг баярлуулсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ.
Жүжигчин А.Ганчимэг: "200 гаруй хүүхдэд бэлэг тараалаа. Хичээлийн дэвтэр, трико, оймс, дотуур хувцас бас амттан бэлэг аваад баярлаад инээж байгаа, том болоод мундаг хүн болно оо гэж үнэн сэтгэлээсээ амлаж байгаа бяцхан зүрхнүүд нэг хүү бүр том болж тогооч болоод надад цуйван хийж өгнө гэсэн. Үргэлж туслаж, том зүйл хийж чадахгүй байгаа ч хааяа хааяахан боломжоороо сайхан зүйл хийх нь сайхан л байна. Та нар минь ч гэсэн бага гэлтгүй туслаарай. Бусдын төлөө гэсэн олон мундаг хүн байгааг харж бахархаж байдаг шүү. Эх үрсийн баярын мэнд хүргэе" гэжээ.