Н.Түвшинбаярыг тамга авчирч өгөхгүй бол цагдаад хандана гэв
Хар багаасаа ижилдэн дассан багийн анд найзаа хэрцгийгээр зодож, үхэл амьдралын зааг дээр авчирсан нэгэн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр тэрбээр улсын өсөх идэр начин Б.Энхбатын өнгөрөгч 4-р сарын 31 орой сэхээн амьдрах тасагт ортол хэрцгийгээр зодсон. Тэгвэл тэрээр батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа Н.Түвшинбаярыг ажилдаа орлоо гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тодруулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч тэрбээр ажилдаа оронгуут холбооны тамга тэмдгээ авч зугтаасан гэх мэдээлэл гарав. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Н.Түвшинбаяр биш түүний туслах аваад зугтаасан гэх мэдээлэл байна.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар: "Н.Түвшинбаяр Олимпийн хорооны ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн юм билээ. Олон улсын олимпийн хорооноос манайд гурван удаа бичиг ирүүлсэн. Тухайн бичигт асуудалд холбогдсон Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага тооц гэсэн байсан. Тэгээд манай гүйцэтгэл зөвлөл хуралдаад Н.Түвшинбаярыг түдгэлзүүлсэн" гэв. Харин Ж.Отгондалай "Н.Түвшинбаярын туслах Олимпийн хорооны тамга аваад зугтаасан. Хэрэв энэ 7 хоногт тамга авчирч өгөхгүй бол бид цагдаад хандана" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ