alim.mn | 2024.12.29
23 настай эмэгтэй 13-тай хүүг хүчирхийлсэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ

Бага насны хохирогчийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,  зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт  23 настай эмэгтэй В.Э холбогджээ. Хохирогч нь 13 настай хүү гэнэ. Хэрэг явдал Баянзүрх дүүргийн 19-р хороонд 2020 оны 9-р сарын сүүлээр гарчээ.  Уг эмэгтэйг хамаатан нь хүүхдүүдээ харуулахаар дуудсанаар хэрэг гарчээ. Хэрэгтэн нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн болох нь дээр нь гарсан, гарыг нь дарсан зэрэг үйлдлээр нотлогджээ.  Энэ явдлын дараа хүү бие засаж чадахгүй байгаагаа хэлсэнээр  ээж нь мэджээ. Улмаар хүүг эмчилгээнд оруулсан байна.  Хүчиндэх гэмт хэргийн хоёр удаагийн үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг бусад бусад баримтаар батлагдсан. Хачирхалтай  нь энэ хэрэг ураг төрлийн холбоотой хүмүүсийн дунд гарсан гэнэ.  Мөрдөн байцаалтын үеэр В.Э нь амиа хорлоно хэмээн алга болж цагдаа нарыг сандаргажээ. Яллагдагч эмэгтэйд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэмээн 12 жилийн хорих ял оноожээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
80.215.246.13
эргүү шээс вэ
Төстэй мэдээ