М.Тулгатын даргалж буй АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөний урд талбайд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат: "Өнөөдөр хэд хэдэн ноцтой асуудлаар тайлбар, шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэж байгаа. АН-ын дотоод асуудалд хууль тогтоох байгууллага хөндлөнгөөс оролцож, АН-ын удирдлага байсаар атал УИХ-ын зарим гишүүдийн хууль бус шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулж, энэ ажлын хэсэг нь өчигдөр (2021.06.02) шүүх байгууллага, Сонгуулийн Ерөнхий Хороо, Төрийн холбогдох байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзаж, тодруулга авч ажилласан байна. Энэ бол улстөрийн намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа, Улстөрийн намын тухай хууль, Үндсэн хуулийг зөрчиж байгаа ноцтой асуудал. Энэ үйлдлээ таслан зогсоо, энэ захирамжаа цуцал гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. Ер нь АН-ын асуудал энэ сонгуулийн үед маш хүнд байна.