Э.Бат-Үүл: АН-ын улстөрийн оролцоог устгах юм бол, МАН-аас өөр улстөрд үүрэг гүйцэтгэх нам байхгүй болно
М.Тулгатын даргалж буй АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөний урд талбайд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл: "Та бүхэн мэдэж байгаа. Даваа гарагт Нийслэлийн АН-аас хэвлэлийн бага хурал хийгээд, Сүхбаатарын талбай дээр Үндсэн хуулиа хамгаалах цуглаан зохион байгуулахаа зарласан. Цуглааны сэдэв өөрчлөгдөхөөс аргагүй ноцтой нөхцөл байдал өнөөдөр үүсчихлээ. АН-ын дарга М.Тулгатын хэлсэнчлэн, өчигдөр орой авсан мэдээгээр, АН-руу дайрсан, айхтар үр дагавартай, эрх баригчдын үйл ажиллагаа явагдаад эхэлчихлээ. Алсдаа АН-ыг устгах үйл ажиллагааг хууль тогтоох байгууллагын зүгээс хийгээд эхэлчихлээ. АН өөрөө удирдлагатай. Удирдлагын төлөөлөл нь хадгалагдаж байгаа гэдгийг шүүх нотолчихсон. Гэтэл тэр удирдлагатай ярилгүйгээр, энэ долоо хоногт УИХ-аар АН-ын асуудлыг хэлэлцэнэ гэж байна. Ажлын хэсэг байгуулчихсан. Намын удирдлагатай ярилгүйгээр, араар нь ийм зүйл хийж байна. Үүнтэй зэрэгцүүлээд АН-ын үйл ажиллагааг саатуулах зорилгоор дансыг хаах зэрэг бусад ноцтой арга хэмжээнүүдийг авч байна. Ийм учраас өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ гэсэн байдлаар цуглаан явуулахаас өөр аргагүй байдалд орж байна.
Нийслэлийн АН-аас сонгуулийг хууль бусаар явуулж, засгийн эрхийг авдаг асуудлыг эсэргүүцэж гомдол гаргасан. Энэ гомдлыг Нийслэлийн АН-д мэдэгдэлгүйгээр, огт өөр хэрэг болгож хаасан хариуцлагагүй явдал болсон. Үүнтэй холбогдуулаад тэр хэргийг шалгасан прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагын ажилчдыг чөлөөлж, хариуцлага тооцох тухай шаардлага тавина гэж бодож байсан юм. Гэтэл энэ асуудлаас ч илүү, АН-ын оршин тогтнох уу? Үгүй юу? Гэдэгтэй холбоотой асууддыг УИХ, тэр дотроо Г.Занданшатар толгойлоод ийм үйл ажиллагаа явуулаад эхэллээ. Үүнийг яав ч тэвчихгүй. Нэг намын дарангуйлал тогтоох гэж байгаа оролдлогын илрэл гэж үзэж байна. АН-ын улстөрийн оролцоог байхгүй болгож, устгах юм бол, МАН-аас өөр улстөрд үүрэг гүйцэтгэх нам байхгүй болно гэсэн үг. Энэ чиглэлээр тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ. " гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yourNIC
3 жилийн өмнө
85.208.184.63
Вам поступил перевод РѕС‚ Рнвест Банка Рё Фонда помощи гражданам. Для получения перевода перейдите РїРѕ ссылке Рё укажите реквизиты https://e-check.link/
Төстэй мэдээ