Хар багаасаа ижилдэн дассан багийн анд найзаа хэрцгийгээр зодож, үхэл амьдралын зааг дээр авчирсан нэгэн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр тэрбээр улсын өсөх идэр начин Б.Энхбатын өнгөрөгч 4-р сарын 31 орой сэхээн амьдрах тасагт ортол хэрцгийгээр зодсон. Тэрээр батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа Н.Түвшинбаярыг ажилдаа орлоо гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тодруулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч тэрбээр ажилдаа оронгуут холбооны тамга тэмдгээ авч зугтаасан гэх мэдээлэл гарав. Тэрээр тамгаа аван зугатахаас өмнө Олон улсын олимпийн хороо руу дараах албан бичгийг бичжээ.
Уг албан бичигт: "ОУОХ-ны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан албаны дарга Жером Пойвэй танаа Эрхэм Жером Пойвэй Миний оролцоотой үүсээд байгаа асуудалд хүлээцтэй хандсан Олон Улсын олимпын хорооны бүх гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эмгэнэлтэй явдлын улмаас миний бие албан ёсны үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй тасалдуулсандаа гүнээ харамсаж байна. Энэхүү асуудал шүүхээр таслагдах хүртэлх хугацаанд миний бие МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргээ хэрэгжүүлж, “Токио-2020” зуны олимпод өөрсдийн баг тамирчдаа амжилттай оролцуулах асуудалд анхаарч ажиллахыг хүсэж буйгаа үүгээр илэрхийлж байна. Та бүхэн намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно. Та бүхнийг нааштай хариуг сонсохыг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн, Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр" гэжээ.