Реппер дуучин Г.Уянгадарь "Тоонот"-той хамтарч дуу гаргажээ
"Би бол туйлын туяа
Өөдгүй амьдралд чинь өнгө нэмнэ
Зүрх сэтгэлийг чинь урж тасдана" хэмээн хэвлүүхэн дуулсаар урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирж буй "Egga” хамтлагийн дуучин Г.Уянгадарь охин цахим ертөнцөд хүүхэд, залуусыг байлдан дагуулж байна. "Open mic”-ийн тайз түүний амьдралд их өөрчлөлт авчирч, олон мянган дэмжигчтэй болсон юм. Тэр насандаа баймгүй олон талын авьяастай охин. Мөн олонд хүлээн зөвшөөрөгдөх мундаг дуучин болох хүсэлтэй. Долоон настайгаасаа эхлэн ардын дууг цээл сайхан дуулж, өгүүллэг чадамгай уншиж, хөгжим ч сайхан эгшиглэж сурсан. Тэгвэл дуучин Г.Уянгадарь охин реппер Desant-ийн "Тоонот" студитэй хамтран дуу гаргажээ. Цоо шинэхэн дууг нь сонсохыг тэсэн ядан хүлээж олон хүн байгаа нь тодорхой. Гэвч тэд дууныхаа нэрийг нууцалж байгаа бөгөөд энэ сарын 7-нд үзэгч, сонсогчдод хүргэх гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ