alim.mn | 2025.01.07
МАН өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа зогсоолоо

Монгол ардын намынхан коронавирусийн халдвараас болж өнөөдрөөс эхэлж сонгуулийн сурталчилгаагаа зогсоож буйгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ. Уг нь сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагт дуусах байсан юм. Гэвч хоёр хоногийн өмнө ийнхүү зогсоов. Учир нь өрсөлдөгч ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбат халдвар авсан байгаа юм. Тухайн намаас МАН-ынханд хандаж уриалга гаргажээ.

ХҮН-ын саналыг МАН хүлээн авч байгаагаа тус намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Тэрээр "МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ