alim.mn | 2025.06.09
Одонд дургүй сайдтай БШУЯ хүндэт тэмдэгийн үнэмлэх, жуух бичиг хийлгүүлэх 21 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ

БСШУЯ боловсрол шинжлэх ухааны салбарын тэргүүний ажилтны хүндэт тэмдгийн үнэмлэх, яамны жуух бичиг, хавтаст хийлгүүлэхээр их хэмжээний мөнгө болох 21 сая төгрөгийн тендер зарлажээ. Энэ  тендер ойрын өдрүүдэд Монгол даяар буугаад байгаа одонгийн “хуртай” давхацсан байна. Бараг бүгдээрээ хошуурдаг одон медалийн “дон”-г хамгийн их эсэргүүцдэг улстөрчийн нэг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан юм. Тэрээр “нийтээр нь хавтгайруулан олгодог одон медалиас татгалзая, залуу үе ичиж байна, энгэр дүүрэн одон өгдөг улс дэлхийд Хойд Солонгос, Монгол хоёр л үлдлээ” хэмээн хатуу шүүмжилсэн. Манай бүх одон медаль нь социализмын үеэс улбаатай агаад үүнд салбарын хүндэт тэмдэг, яамны жуух бичиг ч хамаарна. Тэгвэл одонг эсэргүүцэгч Л.Энх-Амгалан одонгоос татгалзах тэмцлээ яамнаасаа, салбараасаа эхлүүлж чадалгүй, харин ч тендерийг нь зарлаад сууж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Магван
4 жилийн өмнө
66.181.160.69
Хуягцогт лалар чи битгий мэдээлэл наймаалцаарай.
Төстэй мэдээ