alim.mn | 2025.01.07
Зургаан жилээр анх удаа төр удирдах тэргүүнээр тодорсон шинэ Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө тангарагаа өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр орон даяар явагдаж МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, зургаан жил суух зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

"Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд заасан байдаг. 

Тэгвэл албан эх сурвалжийн хэлж буйгаар шинэ Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө тангарагаа өргөхөөр болжээ. Тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн юм байна. Тэрбээр ийнхүү 53 насандаа Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүхэндээ зургаан жилээр анх удаа төр удирдах тэргүүнээр тодорч, ийнхүү шинэ хуудас нээж байгаа юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
202.126.90.57
Covidoor mgl.xun ix nas barj bn Xurelsukhee Oyunerdene mash muu ajillaj bn. Iim bxdaa yaxav xurdan turgen ogtsruul. Ajlaa yaravchil
Zochin
3 жилийн өмнө
202.126.90.57
Covidoor mgl.xun ix nas barj bn Xurelsukhee Oyunerdene mash muu ajillaj bn. Iim bxdaa yaxav xurdan turgen ogtsruul. Ajlaa yaravchil
Төстэй мэдээ