alim.mn | 2025.05.15
С.Эрдэнэ: Асар их луйврын эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү" хэмээн жиргэжээ.

С.Эрдэнийн хувьд нийт сонгогчдын 6 хувь буюу 72569 хүний саналыг авсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ