alim.mn | 2024.12.22
Д.Ганбат: Гишүүд гэр орноосоо хачин байдалтай чуулганы цахим хуралдаанд оролцох юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр Д.Ганбат гишүүн парламентын гишүүний ёс зүйтэй холбоотой санал хэлэв.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан цэцийн дүгнэлтийг яг цэцийн танхимаас уншиж танилцуулж байна. Төрийн ажлыг ингэж явуулах ёстой. Манай гишүүд үүнээс суралцах хэрэгтэй. Чуулганы хуралдаанд цахимаар оролцож байгаа нэрээр гэр орноосоо хачин байдалтай оролцох юм.

Ер нь ажлын цагаар гишүүд Төрийн ордон дахь өрөөнөөсөө хуралдаанд оролцож байвал зүгээр байна. Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ анхааралдаа аваарай. Ард түмэн биднийг харж байгаа шүү дээ. СЕХ, санал өгч байгаа байдлыг цахимаар шууд гаргаж байсан нь зөв зохион байгуулалт байлаа. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад бичлэг задрах, нэр дэвшигчийг гүтгэх доромжлох асуудал харьцангуй бага. Цар тахалтай хүнд үед сонгуулийг амжилттай явууллаа гэж үзэж байна. Гэхдээ хэд хэдэн хариуцлагагүй үйлдэл гаргасан. Нэр дэвшигчдээ хамгаалж,14 хоногт сурталчилгаагаа явуулах боломжоор хангаж чадсангүй. Төр, СЕХ нэр дэвшигч нарт хамгаалалт гаргаж өгдөг. Гэтэл нэр дэвшигч халдвар авсан. Халдвар авахуулахгүй байх ажлыг та нар зохион байгуулах ёстой. Яагаад үүнийг хийж чадаагүй, үүнд хэн хариуцлага хүлээх тухай мэдээлэл байна уу. Техник технологи хөгжсөн энэ үед татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз ажилласангүй. Гэтэл СЕХ, маш сайн байсан мэт мэдээлэл өгч болохгүй. Бүх улс оронд мэтгэлцээнийг хэд хэдэн үе шаттайгаар явуулдаг. Гэтэл манайд энэ удаад явуулсангүй. Хүүхдүүд хоёр жил ZOOM-р хичээл заалгасан байхад Ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулж чадсангүй. Дахиж мэтгэлцээнгүй сонгууль явуулж болохгүй. Иргэдийн мэдэх эрх зөрчигдөж байна." гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ