alim.mn | 2024.12.22
Бензин, шатахууны үнэ өсөхгүй

Шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд мэдээлэл хийсэн.

Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг бензин, шатахууны үнэ өсөхгүй гэлээ. Үнэ өсөхгүй байх үндэслэлийн талаар холбогдох албан тушаалтан тайлбар хийлээ. 

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т холбогдох компани, холбоодын зүгээс бензины үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн. Олон нийтийн сүлжээнд тараад буй 600 хүртэл төгрөгөөр үнэ нэмэгдэх асуудал байхгүй.

Нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор А92 бензины нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өмнө нь А92 бензин 28 орчин мянган тн нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй явж байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд А92 авто бензин 1,450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Тиймээс маргаашаас бензин 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь ташаа мэдээлэл” гэв. 

-Та бензины үнэ 600 төгрөгөөс нэмэгдэхгүй гэлээ. Энэ нь маргаашаас 20, 30 төгрөгөөр нэмэгдэхгүй гэсэн үг үү. Сарын дараа яах вэ. Тодорхой хариулт өгөөч?

-Маргааш нэмэгдэхгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд үнээ нэмбэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг. Засгийн газар үнэ тогтвортой байх бодлогыг авч хэрэгжүүлдэг. Бид иргэдийнхээ 60-аас дээш хувийг вакцинд бүрэн хамрагдах хүртэл шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогоо барина.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ