alim.mn | 2024.12.22
Допинг хэрэглэсэн бөхөөс хэдэн төрлийн бодис илэрснээс шалтгаалж барилдах эрхийг 2-4 жил хасна

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хуулинд баяр наадмаар гардаг маргаан, асуудлуудыг тодорхой хуульчилж байгаа юм байна. Тухайбал допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага оногдуулах тухай маш тодорхой заалт оруулж өгчээ.

-Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг доод тал нь хоёр жилээр хасах

-Допинг хэрэглэсэн бөхөөс хэдэн төрлийн бодис илэрснээс шалтгаалж 3-4 жилээр эрхийг нь хасах

-Допингийн асуудалд дахин холбогдох юм бол барилдах эрхийг нь бүх насаар нь хасах

– Тухайн бөхөд допинг хэрэглэхийг зөвлөсөн эмч, дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасах,

-Бөхийн дэвжээнд хариуцлага тооцох гэх мэт заалт оруулсан байна.

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг наадмаас өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах бололтой. Хууль баталснаар бөхчүүдийн асуудлыг шйдвэрлэнэ гэснээс харахад шинээр батлагдах хуулийн заалтаар  Н.Батсуурь нарын гурван бөхийн барилдах эрхийг хасах асуудлыг шийдэх нь. Өөрөөр хэлбэл, 11 сараар эрхийг нь хассаныг хоёр жил болгож өөрчлөх нөхцөл байдал харагдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ