alim.mn | 2025.04.20
Дэвид Бекхэм: 22 жил, гайхалтай хүүхдүүдийг надад өгсөнд баярлалаа

Дэвид Бекхэм гэрлэсэн ойн баярын мэндийг эхнэртээ хүргэж "22 жилийн дараа, одоо хүртэл хосолсон хувцаснууд. Ойн баярын мэнд хүргэе, маш их хайртай шүү, гайхалтай хүүхдүүдийг минь надад өгсөнд баярлалаа" гэж өөрийн нэрийн пэйжээрээ дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Англи хос болох Дэвид Бекхэм, Викториа Бекхэм нарын гэр бүл дэлхийд хамгийн алдартай хосуудын тоонд зүй ёсоор багтана. Тэд 1997 онд үерхэж эхлэх хүртлээ өөр өөрсдийн замналаараа явж олонд танил болоод байсан. Дэвидийн хувьд "Манчестер Юнайтед" клубын дасгалжуулагч А.Фергюсоны бэлтгэсэн “92 оны ангийн” нэгэн гишүүн. Тэрээр 1997 он гэхэд аль хэдийн Премьер лигийн цомыг 2 удаа өргөчихсөн, клубынхээ гарааны тоглогч болчихсон, мөн шигшээ багтаа дуудагдан 10 гаруй тоглолтонд оролцчихсон байв. Тэгвэл эхнэр Викториагийн хувьд 1994 оноос Британий охидын "Спайс Гёлз” хамтлагийнхаа хамтаар дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр төр, байр сууриа олсон байв.
Ийн хэдий нь өөр өөрсдийн карьертаа алдрын оргил хүрч байсан хосын хайрын романс 1997 онд эхэлснээр илүү ихээр дэлхий нийт, энтертаймент ертөнцийн анхаарлын төвд орсон. Дэвид ирээдүйн эхнэр Викториатай үерхэж эхэлснээс болж хайртай дасгалжуулагчтайгаа тангараг тасарч, магадгүй ирээдүйн их амжилтын үүд нь хаагдсан ч нөгөө талаар гайхалтай гэр бүлийг бий болгож чадсан юм. Дасгалжуулагч нь "Энэ Дэвид Бекхэм чинь тэр Викториатай танилцсанаас хойш хөлбөмбөгч биш шоу од болсон шүү дээ" гэсэн муу үгээр утсан юм. Нэрт хөлбөмбөгч, дуучин Хос 1999 оны 7 сард Ирландын Люттерллстаун цайзад хуримласан. Тэд үерхэж эхлээд 2 жилийн дараа гэрлэсэн бөгөөд 22 жил болсон байна. Өдгөө тэд 3 хүү, 1 охинтой. Том хүү Брүүклин нь 22 нас, Ромео 19 нас, Круз 16 настай бол бага охин Харпер нь 10 нас хүрч байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ