
18 настай ах нь 16 настай дүүгээ хөнөөж мөчилж улмаар шуудайд хийгээд хаясан нь өнгөрсөн онд гарсан хамгийн аймшигт хэргийн нэг байсан. Энэ хэргийг С.Ганболд үйлджээ. Ах дүү хоёрын удаан үргэлжилсэн таарамжгүй харилцаа эцэстээ хүн амины хэрэгт хүргэсэн. Тэд өчүүхэн зүйлээс бүр талхнаас болж мууцалдан хэрэлддэг байсныг гэрч нар мэдүүлсэн. Тэднийх Бэлхэд амьдардаг ч талийгаач хичээлээсээ хоцроод байсан тул сургуульд нь ойртож 6-н буудалд нийтийн байр түрээсэлжээ. Ах дүү хоёр ээжийн хамт амьдарч байсан. Хэрэг 2020 оны 11-р сарын 2-ны орой нийтийн байранд болсон. Хэрэгтэн дүүгээ гарах үед араас нь дайрч хоолойг нь боон хөнөөгөөд мөчилж цаасан хайрцаганд хийж нуужээ. Харйцагтай цогцос 7-ны өдөр хүртэл гэрт байсан. Үүнийг нэг ах нь баталсан агаад 11-р сарын 6-ны өдөр ээж нь “дүү охин чинь алга болчихлоо” гэж дууджээ. Ахыг ээжийнхээ гэрт очиход муухай үнэртэж байсны дээр хана дагуулан байрлуулсан бор шаргал өнгийн шкафны дээр тавьсан цаасан хайрцагнаас цус дусаж байжээ. “Энэ юу вэ доошоо буулгаж харъя” гэхэд Ганболдын царай нь сонин болж “наадах чинь нэлээн хүнд, дараа тэгж байгаад буулгаад янзална” гээд цусыг цэвэрлэсэн байна. Шөнө муухай үнэртээд байсан тул ээж нь босож цонх онгойлгосон гэнэ. Хэрэгтэн маргааш өдөр цогцосыг шуудайд хийгээд такси барьж Бэлхийн задгайд хүргэж, тэнд байдаг балгасан байшинд оруулж хаясан байна. 11-р сарын 23-нд ойролцоо амьдардаг иргэн балгасан байшингийн тууринд хоёр шуудай дээр золбин ноход цуглан хуцалдаж байхыг анзаарчээ. Тэрээр ноходыг хөөгөөд шуудайг онгойлгож үзэхэд хүний муудсан цогцос гарч ирсэнээр цагдаа дууджээ. Шүүх дүүгээ хөнөөсөнд хэрэгтэнд бүх насаар нь хорих ялыг хаалттай шоронд эдлүүлэх шийтгэл онооосон.