alim.mn | 2025.04.20
Мисс Г.Оюунгэрэл "Жаран" нэртэй коллекци гаргажээ
Мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл, модель С.Төгстэй ярилцлах үеэрээ "Нөүү, 60 гэдэг чинь 12" жил гэж мэдэмхийрснээсээ болоод "Азийн хатан хаан" өргөмжлөлөө "Жаран" хочоор сольсон. Мисс Г.Оюунгэрэл өөрөөсөө "гурван жаран" мултарсан ах С.Баяртай холбогдож байсан. Одоо "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнгийн бэр, бага хүү Б.Бадрахжаргалын эхнэр, хоёр хүүгийнх нь ээж. Ээж нь "Тахь Ко" компанийг үнэгүй шахуу авсан гэсэн ярианд үе үе ордог. Бизнесийн ухаантай, миссүүд дундаа сийрэг толгойтой Г.Оюунгэрэл "Жаран" нэрийн зуны хувцасны коллекци гаргаж, нэг хувцсаа "Нөүү" гэж нэрлэжээ. Мисс Г.Оюунгэрэл энэхүү зуны хувцасны цуглуулгаа дизайнер KADR-тай хамтран гаргасан байна. JARAN шинэ зуны цуглуулга 7-р сарын 9-14-ны хооронд KADR boutique дээр худалдаалагдах аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ