МУСТА Чапи Алтан гадас одон хүртжээ
Өнөөдөр Чапи буюу Ш.Ихбаяр Алтан гадас одонгоор шагнуулжээ. Ингэснээрээ богино долгионы ФМ радиогийн анхны алтан гадас одонт болж байгаа аж. МУСТА Х.Ихбаяртай хамт дотны найз "элэглэгч" Ш.Батсуурь Алтан гадас одон авчээ. Ш.Батсуурь Сүхбаатар аймгийнх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг нутаг гээд сонгуулийн сурталчилгаанд нь идэвхийлэн зүтгэсэн. Сонгуульд зүтгэснийхээ хариуд эхнээсээ энгэр цоолж эхэллээ гэлцэж байна. Алтан гадас одон авсан Чапи "Эрхэм хайрт ээж, эгч, дүү нартаа юуны түрүүнд талархал илэрхийлье. Аав, ээжийнхээ төрүүлж өсгөсөн ач, энэрэл хайраар энэ сайхан цагтай учирч, сэтгэл өнөөдөр ихэд баяртай байна.
Соёл, урлагийн замаар замнахад сайшаал, магтаалын зэрэгцээ, зэмлэл, шүүмжлэлээр хурцалж өдийг хүргэсэн хүндэт багш нар, уран бүтээлч найзууд, эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа.
Тэнгэрийн “Алтан гадас” энгэрт минь гялалзахыг тэртээгээс аав, ах, дүү нар минь харж, баясан байгаа гэж итгэж байна.
Жүжигчин Хаадагийн Ихбаяр
2021.07.05" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ