alim.mn | 2025.01.07
Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр суллагдлаа

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шийдвэрийг  өнөөдөр Булган аймгийн Шүүхээс гаргажээ. Өнөөдөр Булган аймгийн шүүхэд тус аймгийн хорих ангид ял эдэлж буй Ерөнхий сайд асан С.Баярыг магадлангаар гаргах асуудлыг хянан хэлэлцээд суллах шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Баяр нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд  С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгох, шүүгдэгч Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон бууруулахаар шийдвэр гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын хорих ялыг хөнгөрүүлсэн ч хөрөнгийг хураах, улсад учруулсан хохирлыг төлүүлэх шийдвэрийг хэвээр  үлдээсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нараас 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг юм.

Шүүгдэгч С.Баяр хяналтын шатны шүүхэд хандахгүй гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлж байсан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ