Моника Беллучи охинтойгоо "Vogue" сэтгүүлийг чимлээ

Моника Беллучи Италийн төдийгүй дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Эмэгтэй хүний сэтгэл, гоо үзэсгэлэнг төгс харуулсан "Малена" киногоор нь манай гарагийнхан, тэр тусмаа эрчүүд андахгүй. Эдүгээ 56 настай Моника Беллучигийн 16 охин нь ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөсөн гэж шууруулж байна. Саяхан ээж охин хоёр Италийн "Vogue" сэтгүүлд хамтдаа зургаа авахуулжээ. Энэ тухай мөн л нэртэй жүжигчин аав нь бахархаж өнөөдөр олон нийтэд ээж охин хоёрын зургийг цахим хуудсаараа дамжуулан үзүүллээ. Дөнгөж 16 настай, дээр нь алдарт жүжигчин аав ээжтэй охиныг загвар, тайз дэлгэцийн гялалзсан ирээдүй хүлээж байгаа гэдэг.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ