alim.mn | 2025.08.03
“Гавьяат” Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ сард 35-45 сая төгрөгөөр “амжилт бүтээлээ” сурталчлуулдаг

Сарын өмнөхөн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Гавьяат тамирчин” цол хүртсэн. Гэтэл “сахил хүртээд шал дордов” гэгч болсон гэнэ. Энэ сарын 1-ний өдөр Засаг даргатан “Засгийн газрын шийдвэрээр наадам хийхгүй, баяр наадамын зардлыг цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулна” гэж мэдэгдээд “алга болсон” аж.  Сураг сонсоход гэр бүлийн хамт амарч яваа тухай мэдээлэл тарсан.  Аймгийн Засаг дарга аймгийнхаа Онцгой комиссыг тэргүүлдэг. Булган аймаг коронавируст халдвар, нас баралтын тоогоор улсдаа дээгүүрт бичигдэж байгаа үед Засаг дарга нь “эрүүл мэндийн” гэх шалтгаанаар чөлөө аваад алга болсон гэхэд санаанд нэг л багтмааргүй хэрэг.  Энэ тухайгаа сарын 35-45 сая төгрөгөөр санхүүжүүлдэг мэдээлэл сурталчилгаандаа хэрхэн нийтүүлэх нь сонин. Засаг даргатан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийнхээ талаар сурталчилахаар олон хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулсан.  Дээрхи гэрээний дагуу сар болгон  аймгийн ЗДТГ-аас олон арван сая төгрөг гардаг. Аймагт нь коронавируст халдвар тархсан энэ үед 45 сая төгрөг гэдэг их мөнгө гэдэг нь мэдээж. Тэвчиж болох энэ зардлаар цар тахлын тулгамдсан багагүй асуудлыг шийдэж болох ч  Засаг даргатан гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлсээр л байна. Гэхдээ ажлаа хаяад алга болдог гэх Засаг даргатан 30-40 сая төгрөгөөр сурталчлуулах юу хийж амжуулсан юм бол гэдэг асуулт аяндаа гарч ирж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ