МУГЖ С.Дамдин 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд төржээ. МУГЖ С.Дамдин гуай ажил амьдралын гараагаа эхэлсэн Улсын драмын эрдмийн театртаа ажилласаар өдийг хүрсэн юм.
Талийгаач 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. “Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Их замын эхэнд”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн тэрээр Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Монгол улсын Гавьяат цол хүртэж байсан юм.
Харин 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор шагнасан нь Монгол туургатны хэмжээнд яригдах ховорхон авьяастан гэдгийг нь харуулсан билээ.