Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, Улсын онцгой комиссын мэдээллийг шийдвэр гаргасан сайдаас нь илүү ойлгомжтой иргэдэд мэдээлэл хүргэдэг хүн бол Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг.
Тэгвэл Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байгаа ажээ.
Тэрээр энэ талаар өөрийн твиттер хуудастаа, “Засгийн газар, Улсын онцгой комиссын мэдээллийг миний орны хүн томилогдтол Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгсөөр байна. Та бүхэнд талархлаа” гэжээ.
Учир нь түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хэвлэлийн төлөөлөгч”-өөр томилогдохоор болсон гэсэн мэдээлэл бий.