alim.mn | 2024.12.23
51 настай Gwen Stefani хоёр дахь удаагаа хуримаа хийлээ
Тодорхой нас хүртэл алдар нэрийн титмийн дор, нэгэн хэмээр л амьдарч болно гэж хэн хэлсэн юм бэ? Тэгээд ч 51 настай, гурван хүүхэдтэй эмэгтэй дахин гэрлэж болохгүй гэж үү?  Дуучин Гвен Стефани хуучин хэвшмэл ойлголтуудыг эвдсэнд хүмүүс дуртай. Ямар ч эргэлзээгүйгээр гоцлол дуучин Гвен Стефани, кантри дуучин Блэйк Шелтон нар гэрлэв. Уран бүтээлч хос өнгөрсөн амралтын өдөр Оклахома дахь Шелтон ранч дээр хайр дурлал, үнэнч байдлын тангараг өргөж, хуримын бөгж солилцлоо.  Тэд хуримын ёслолд зориулж тусгайлан асар барьжээ.

Хуримын ёслол гэр бүл, найз нөхдийнхөө цомхон хүрээнд болсон байна. Шинээр гэрлэсэн хосууд олны анхаарал татахыг хүсээгүй, мөн цар тахлын үе болохоор зочдынхоо эрүүл мэндэд нь аюул учруулахгүй байхаар шийджээ. Гвен Стефани задгай даашинз, ковбой малгай өмссөн байна. Шинэ гэрлэсэн хосуудад кантри хөдөөгийн хэв маяг нь баяр ёслол, хуримын даашинзны үндэс суурь болжээ.

51 настай Гвен, 45 настай Блэйк нар таван жил гаруй хугацаанд хамт байсан. Тэд “The Voice” шоуны зураг авалтын талбайд анх уулзаж, тэр цагаас хойш салшгүй холбоотой яваа. Блэйк Швентонтой уулзахаасаа өмнөхөн Гвен хөгжимчин Гэвин Россдейлээс салсан бөгөөд 15 настай Кингстон, 12 настай Зума, долоон настай Аполлон гэх гурван хүүтэй.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ