alim.mn | 2025.06.09
Хаалгаар гаргахаар тооноор ороод ирнэ
Хоёрхон хоногийн өмнө цэл залуухан 35 настай залууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй улмаас амь насаа алдсан. Коронавирусээр халдварласан залуу  цээжний зургаа барьсаар хоёр эмнэлгийн хооронд явж байгаад эмнэлгийн гадна амь насаа алдсан. Харин Нийслэлйин эрүүл мэндийн дарга Баямбадорж мэдэгдэл хийхдээ "Тэр хүн 10 гаруй хоног архи уусан" гэж хээвнэг ярьж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан юм. Арав гаруй хоног архи уусан хүний цээжний зургаа авахуулах уу. Тэгээд ч коронавиурсээр халдварлаж, бие нь муудсан хүн архи уух байтугай амьсгалахад бэрх болно. Тиймээс ч эмнэлгийн хашаанд амь насаа алдаа биз. Олон нийтийн шүүмжлэлд автан аргагүй эрхэнд гурван эмчилгээ эрхэлсэн даргыг халснаа зарласан юм. Яаралтай тусламжийн 103-ын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл өчигдөр Д.Сумъяабазар, орлогч байсан С.Ариунболд эмчийг дахиад 103-ын даргаар нь бүр дэвшүүлэн томилж гэнэ. Иргэд "хаалгаар гаргахаар тооноор ороод ирнэ гэж энэ" эгдүүцэж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ