alim.mn | 2025.06.09
Агаарын дүүжин тээвэргүй “Дүүжин замын тээвэр нэвтрүүлэх” төсөлд 414 сая төгрөг төсөвлөжээ

Монголд дулааны цахилгаан станцгүй, МАН-ын залуу улстөрч Г.Тэнгэр удирддаг “Тавантолгойн дулааны цахилгаан станц” гэдэг төрийн өмчит компани байдаг.  Түүнтэй нэгэн адил агаарын дүүжин тээвэргүй “Дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл” гэдэг том айл бий болсон. Ашиглалтын өмнөх захиргаа гэдэг том аманд нийслэлийн төрийн сангаас сард 30 гаруй төгрөг өгдөг бол одоо 414 сая төгрөг төсөвлөжээ. “Тавантолгойн дулааны цахилгаан станц” төрийн өмчит компани станцаа барина хэмээн олон жил тэжээлгэж явна.  Тэгвэл энэ төсөл ч станцын замаар орох өндөр магадлалтай болжээ. Хотын экс дарга С.Амарсайханы жилийн өмнө зөгнөж хэлсэнээр агаарын дүүжин тээвэр энэ оны 6-р сараас явж эхлэх байсан. Одоогоор нийслэлийн агаарт улиасны унгиралаас өөр зүйл явж харагдахгүй байна. Агаарын дүүжин тээвэр явж эхэлтэл ашиглалтын өмнөх захиргаа нь хичнээн сая төгрөг “залгихыг” бид таашгүй юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ