alim.mn | 2025.06.09
58 настай Деми Мур 3 охинтойгоо дотуур хувцасны рекламанд тоглов

Холливудын од 58 настай Деми Мур охидтойгоо маш их хөгжилтэй ажлын ард гарчээ. Жүжигчин Деми Мур болон түүний гурван охин Румер, Скаут, Таллула Уиллис нар усны хувцасны брэнд болох Andie-ийн сурталчилгаанд оролцов. Дөрвөн эмэгтэй хамтдаа цугларч, гайхалтай усан сан бүхий гоёмсог байшинд усны хувцастай зургаа авахуулжээ. Гэр бүлийн оддыг оролцуулсон "Хамтдаа" аян өрнүүлж буй. Энэ цар тахлын дараах хайртай хүмүүстэйгээ уулзах сэдэв болж байна.

Мур-Уиллисын гэр бүлийн оролцоотой кампанит ажлын талаархи хэвлэлийн мэдээнд "Деми Мур загвар өмсөгч байхаас гадна брэндийн анхны хөрөнгө оруулагч байсан" гэжээ. Харин жүжигчин Деми Мур "Охидоо энэ аянд хамруулах нь миний хувьд чухал байсан. Бусад хүмүүс амьдралдаа боломжоо ашиглаж, утга учиртай холбоо тогтоож, хором мөч бүрийг хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлээрэй" гэжээ.

Румер, Скаут, Таллула бүгдээрээ усны хувцасны кампанит ажлын талаар Instagram-даа байрлуулсан. Тэд тус бүрдээ өөр өнгийн усны хувцас өмсөж, 32 настай Румер "Мур Виллис овгийн хатагтай нар таны зуныг дулаацуулахаар ирж байна ..." гэсэн байна.

 Өнгөрсөн зууны 1990-ээд оны Холливудын хамгийн сайхан хосын тоонд "Хатуу самар" Брюс Уиллис, Дэми Мур ордог. 1987 оноос 2000 он хүртэл 13 жил амьдарсан хос гурван охинтой. Том охин Румер 32 настай бол  29 настай Скаут бүсгүй 29, бага охин Таллула 27 настай. Деми Мур Брюм Уиллисээс салсны дараа өөрөөсөө 16 насаар дүү жүжигчин Эштон Качертэй найман жил хамт амьдарсан. Тэд 2005-2013 онд хамт амьдарсан юм. Харин 66 настай Брюм 43 настай Эмма гэдэг бүсгүйтэй 2009 онд гэрлэж, хоёр охинтой болсон юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tasarhai
3 жилийн өмнө
202.9.47.54
Yu be tasarhai ene Baliar zaluugas bolj ih hohirson
Төстэй мэдээ