Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам 22 насандаа гэргий Б.Нинжбадгартайгаа ханилсан гэдэг. Б.Нинжбадгар нь Со гавьяаттай цуг УБДС-ийн Кино драмын анги төгссөн. Сэлэнгэд ногоочноор ажиллаж байгаад Кино драмын ангид элсэн суралцсан Б.Нинжбадгар нөхрөөсөө хэдэн насаар эгчмэд. Нөхрийнхөө ар талыг даагаад мэргэжлээрээ ажиллаагүй. Харин ерээд оны дундуур Со гавьяаттай хамтран “Миний алаг нүдэн сайн байна уу...” гэж дуулсан нь нэг үе хит болж байлаа.
Со гавьяат ганц хүний “Од” театрыг үүсгэн байгуулсан. Гавьяатын эхнэр Б.Нинжбадгар одоо түүний “Од” театрын захирлын албыг хашиж, нэг үгээр хэлбэл
менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Со гавьяат өөрийгөө “захиралтайгаа унтдаг” азтай эр хэмээн бяцхан хошигнодог гэсэн. Анх айлын хажуу өрөө түрээслэн хамтдаа зүтгэж энэ дайны амьдрал, амжилтад хүргэхэд нөлөөлсөн хүн бол гэргий нь. Тэд ханилсныхаа 25 жилийн ойг хүүгийнхээ хуримтай зэрэгцүүлэн хийж байлаа. МУГЖ Д.Сосорбарам эхнэрээ “Нинжбадгар гэдэг хүүхэн бол Сосорбарам гэдэг эрүүл ч юм шиг, солиотой ч юм шиг хүнтэй ханилж, наждаа эдэлж яваа хүн л дээ” гэсэн байдаг.