alim.mn | 2024.12.23
Мисс О.Ариунзул Монголд иржээ

Загвар өмсөгч, мисс О.Ариунзулыг Буриадын гавьяат дуучин А.Амархүүгийн эхнэр. Анх 20 насандаа Б.Амархүүтэй танилцсанаас хойш хамт байгаа. Мисс О.Ариунзул 2015 оны 7 сарын 1-нд Б.Амархүүгийн төрсөн өдрөөр хүү А.Анандаа төрүүлсэн. Мисс О.Ариунзул, дуучин Б.Амархүү хоёрын хувьд 2019 он хатуухан болсон. Б.Амархүү хар тамхи хадгалсан, хэрэглэсэн хэргээр хоёр жилийн ял шүүхээс сонссон юм. Б.Амархүүг саатуулагдах, ялаа эдлэх үеэр О.Ариунзул байнга хамт, сэтгэл санаагаар дэмжин сайн хань гэдгээ харуулсан. Б.Амархүүг хоригдсон үед мисс О.Ариунзул Англи, Герман, Италид зураг авалтад оролцон, сэтгүүлд гарсан. Саяхан О.Ариунзул Украйны "Vоgue" сэтгүүлд гарсан. Нэг үгээр хэлбэл гадаадад моделийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан. Харин Б.Амархүүг суллагдсан болохоор мисс О.Ариунзул мөн эх орондоо иржээ. Одоо мисс О.Ариунзул хүүгийн хамт багаасаа өсөж төрсөн нутаг Дорнод аймагтаа амарч, Хэрлэн голынхоо хөвөөнд өнжиж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ