alim.mn | 2024.12.24
Сарааг "жалгын од" гэж байсан Т.Ариунаа "Зууны манлай дуучин" болохыг зөвшөөрөв

Нийгмийн шилжилтийн үе болох ерээд оны үед дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёр дуулианы нэгээхэн хэсгийг эзэлдэг байлаа. "Мөнгөн харандаа", Хөх тэнгэр" хамтлагийн дуучин Б.Сарантуяа "Инээмсэглэл"-ийн Ганхуягтай гэрлэснээр Л.Цогзолмаа гуайн бэр болж, дуу хуураараа ч, хувийн амьдралаараа ч од шиг амьдарч байсан. Монголын анхны CD-ийг гарган, "Аргагүй амраг", "Инээмтгий хүн" цомог гаргасан үе. Энэ үед дуучин Т.Ариунаа Болгараас ирж, хагас нүцгэн хувцаслаж, "Сараа бол жалгын од", "Би Монголын Мадонна, 00-д ч сексдэж чадна" хэмээн задгай ярилцлага өгч анх олонд танигдсан. Төрсөн өдрийн торт нь эрэгтэй хүний эмзэг эрхтний хэлбэртэй, өөрөө ч өмдгүй шахуу явж, "Эрос" дуучин Т.Ариунаа  гэж цоллуулдаг байсны хүмүүс мартжээ. Т.Ариунаа Буяндоржтой гэрлэж, ээж болсноор тун амархан томоожиж, могой арьсаа гуужуулах мэт имижээ өөрчилж чадсан. НҮБ-ийн Хүүхдийн элч дуучин, Ариун сэтгэл сангийн тэргүүн гэгдэж, нийгмийн зүтгэлтэн болсон. Ярилцлага өгөхдөө ч ярьсан хэлснээсээ байнга буцаж, өөрийгөө "цензурдаж" эхэлсэн. Тэр үед Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёрыг нэг тайзан дээр гаргах нь тоглолт зохион байгуулагчдын хувьд "там" байсан гэдэг. Оросын алдарт дуучин Алла Пугачева тоглотыг хааж, хамгийн сүүлд дуулдаг гээд Ариунаа, Сараа хоёр тоглолт хаах гээд өрсөлддөг. Хоёулаа хутганы ир шиг 20-30 настай болохоор аргагүй биз. Одоо харин байдал өөрчлөгджээ. Сараа саяхан 51 нас хүрсэн, Т.Ариунаа 55 нас дөхөж яваа болохоор аргагүй биз. Цаг хугацаа бүхнийг элээдэг гэж үнэн бололтой. Сараагаа "Жалгын од" гэж доромжилж явсан МУГЖ Т.Ариунаа наадмаар МУГЖ Б.Сарантуяад зориулан цахим хуудсандаа сайхан үг тэрлэв.

МУГЖ Т.Ариунаа "МУГЖ, Зууны манлай дуучин Монголын маань ноён оргилуудын маань нэг Монголын рокк поп урлагийн эмэгтэй дуучдын маань сор болсон гайхалтай хүч чадалтай дуучин, он цагийн хэлхээнд бүдгэрэлгүй цаг үе болгонд тэсэж үлддэг, зангараг, чансаагаа үргэлжид тамгалж, хамгаалж, хадгалж, бүтээлийн орон зайд, тууштай зогсолтгүйгээр ажиллаж хөдөлмөрсөөр ирсэн мятаршгүй, дайчин, хэрсүү, уран бүтээлч гэвэл "Сарантуяа" гэж хэлнэ. Энэ жилийн "Би Монгол хүн " наадмийн контентэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зууны манлай дуучин Норовбанзад гуайн дуулсан "Монгол нутгийн үзэсгэлэн" дууг өөрсдийн авьяас билгээ дайчлан хичээн хамтран дууллаа. Эрхэм хүндэт Сарантуяадаа талархъя. Сайхан наадаарай" гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ