alim.mn | 2024.12.24
Солонгосын од Ма Дун Сук 50 насандаа анх удаа гэрлэнэ

Солонгосын хамгийн “бакь” жүжигчин Ма Дун Сок 50 насандаа анх удаа гэрлэх нь. Тэрээр 1971 онд төрсөн 50 настай, сүйт бүсгүй нь загвар өмсөгч, фитнессийн багш Еэ Жун Хо хэмээх цэл залуухан бүсгүй бий. Тэдний хоорондын насны зөрүү их, 17 насны зөрүүтэй. Тэдний хурим ирэх 9 дүгээр сард болохоор товлосон байна. Ма Дун Сок, Еэ Жун Хо хоёрын хурим 2021 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн хурим гэгдээд байгаа. Тэд удаан хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байж, 2016 оноос харилцаагаа олон нийтэд ил болгосон аж. Тэд өнгөрсөн жил хуримаа хийхээр төлөвлөсөн байсан ч дэлхийд тархсан цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм. Солонгосын кино урлагаас дэлхийн тавцанд гараад буй Ма Дун Сок Холливудад уригдан тоглох болсон. Тэрээр "Марвел" студийн кинонд Анжелина Жоли, Сальма Хаек зэрэг сайхан бүсгүйчүүдтэй хамтран тоглосон юм. Ма Дон Сук хувьд 1971 онд төрсөн. Өдгөө 50 настай бол сүйт бүсгүй Еэ Жун Хо 1988 онд төрсөн. Одоо 33 настай загвар өмсөгч, фитнес модель, багш мэргэжилтэй бүсгүй юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ